ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА

Коронавирусийн халдвартай холбогдуулан Монгол Улсад долдугаар сарын 15 хүртэл хөл хорио тогтоогоод байсан билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа, хөл хориог дахин 15 хоногоор буюу долдугаар сарын 31 хүртэл сунгалаа.

Монгол Улс 2400-2600 иргэн тусгаарлах хүчин чадалтай. Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3000 иргэнээ гадаадаас татаж авахаар төлөвлөөд буй. Одоогийн байдлаар Монголын 9884 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.