Иноваци хөгжлийн төвийг нээснээр 118 иргэнийг түрээсийн төлбөргүй ажлын байраар хангажээ

Иноваци хөгжлийн төвийг нээснээр 118 иргэнийг түрээсийн төлбөргүй ажлын байраар хангажээ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг олон иргэд байдаг байна. Тухайлбал, гутал засвар, оёдол, модон эдлэл, гар урлал гэх мэт олон төрлийн үйлдвэрлэл явуулдаг байна. Эдгээр иргэд гэртээ ажиллах үед хамт амьдардаг гэр бүлийн гишүүд ажлын онцлог нөхцлөөс хамаарч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөхөөс гадна, гэртээ хөдөлмөрлөж байгаа иргэдэд ажиллах орчин, тав тухтай орчин нөхцөл бүрддэггүйн улмаас ажлын бүтээмж ч тийм сайн байдаггүй байна.

Тиймээс өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд шинээр бизнес эрхэлж байгаа, инновацид суурилсан шинэ техник технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа бичил бизнес эрхлэгчидээ дэмжих зорилгоор Иноваци хөгжлийн төвийг нээж  дүүргийнхээ жижиг, бизнес эрхлэгчиддээ 118 ширхэг ажлын байраар хангах боломжтой болсон гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батхуяг онцлоллоо. Тус төвийг иргэдэд ямар ч  үнэ төлбөргүй ашиглуулдаг байна. Тиймээс ямар нэгэн түрээсийн дарамтад санаа зоволгүйгээр зөвхөн үйлдвэрлэлээ улам чанартай болгох, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхэд л анхаарах боломж бүрдсэн учраас иргэд талархан хүлээж авсан байна. Энэ боломжийг ашиглаад бизнесээ тодорхой хэмжээнд өрөгжүүлсэн иргэд дараагийн шатанд гарахад гэртээ үйлдвэрлэл явуулдаг дараагийн иргэнд ашиглуулах боломж бүрдэх аж. Энэ мэтчилэн дүүргийнхээ иргэдийн ажлын байр нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил хийсэн байна. Байшин барилга барих, дэд бүтцэд анхаарахаас гадна дүүргийн хэмжээнд хотын соёлыг хөгжүүлэх, иргэдийн амьдрал ахуйг дэмжих, нийгмийн оролцоог сайжруулах, энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.