Цэс Close

Роналдог 40 минутын турш хүлээлгэсэн эрийн яриа

[cmsmasters_row data_shortcode_id="bcmmuve4d8" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="qkin667ib" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="8ca8vagxgm" animation_delay="0"]

Криштиано Роналдод дэлхийн хагас нь шахуу хөл алдаж, түүний үг үйлдэл болгоныг олон зуун сая хүүхэд залуус дуурайж буй энэ цаг үед нэгэн тогооч 40 минутын турш хүлээлгэж, тэвчээрийг нь шалгасан гэнэ.

Давиде Фиоре хэмээх энэхүү тогооч эр Италийн Турин хотын нэгэн тансаг рестораны эзэн юм байна. 2018 оны зун Криштиано Роналдо дуулиантайгаар Италийн “Ювентус”-т ирсэн.

Тэр жилээ Зул сар дөхөхийн алдад тэрбээр гэр бүлийнхнийхээ хамт Турины Casa Fiore ресторанд айлчилжээ. Гэлээ ч түрүүн хэлсэнчлэн түүнийг 40 минутын турш хүлээлгэхэд хүрчээ.

“Яг кино шиг юм болсон юм аа. Би оройн зоогоо бэлдэх тухай бодоод гэртээ сууж байтал ажлаас залгаж байна. “Криштиано Роналдо 21:30-д ресторанд гурван хүний ширээ захиаллаа” гэж ажлын хүн маань сандрангуй хэлэх нь тэр.

Мэдээж, би үүнийг дуулаад эхэндээ баярлаад “За за” гэлээ. Харин дараа нь яаж 21:30-д ширээ суллаж өгөх вэ? гэж тархиа гашилгаж эхлэв. Тэр оройн зоогийн бүх ширээг урьдчилаад захиалчихсан байсан юм.

Ингээд нэг л найдлага үлдсэн нь 19:30-д ширээ захиалсан хүмүүсийн зарим нь 21:30 гэхэд гараад явчих байх гэсэн бодол байв. Гэхдээ бас тэгэхгүй ч байж мэдэх тул рестораныхаа буланд нэг жижгэвтэр ширээ засуулчихлаа. Юмыг яаж мэдэх вэ гээд нөөцөлж байгаа нь тэр шүү дээ” хэмээн Фиоре өгүүллээ.

Гэвч Фиорегийн найдсанаар болсонгүй ээ. Криштиано Роналдо ширээ захиалсан цагаасаа нэлээн өмнө ороод ирж гэнэ. Тэр хавьд суусан хүн бүр л шохоорхон ширтэж, үймж эхэлжээ.

“Манайхаар үйлчлүүлэгчид бараг ярих чадвараа алдаад ангайгаад сууцгаачихсан. Роналдог үзүүлэн шиг л алмайран ширтээд байгаа. Ингээд алмайраад суучихсан хүмүүс чинь гарч явья ч гэж бодохгүй юм билээ. Ширээ сулраагүй тул би өнөөх буланд зассан ширээндээ суулгалаа. Тэгээд хэдэн минут хүлээхийг гуйлаа.

Роналдо тэр ширээнд дуртайяа суухад хүмүүс нүдээ ч цавчихаа мартан ширтэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ тэнд суухдаа Роналдо юу ч хэлээгүй, их эелдэг хандсан. Тэгэхэд л би түүнийг тун чиг алдартай хэрнээ мөн чиг жирийн боловсон залуу юм даа гэж бодсон юм.

Дөнгөж хэдхэн хүний танил болсондоо оодорсон зарим “одод” гэх тодотголтой хүмүүс ширээ сул байхгүйг дуулмагцаа хаалга саван гарахтай би бишгүй таарсан. Тийм хүмүүс их зантай, түрэмгий хандлагатай байдаг юм. Гэтэл Роналдо өнөөх ширээндээ суугаад 40 орчим минут тэвчээртэйеэ хүлээсэн.

Зүүн гар талд Давиде Фиоре

Ингээд ашгүй оройн зоог барьж, түүнийг бид үдэж өглөө. Дөрөв хоногийн дараа тэр дахин манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэнээсээ хойш одоо долоо хоногт нэг удаа заавал ирдэг болсон. Заримдаа бүр агент Жорже Мендештэйгээ ирнэ гээч.

Одоо энэ Аваргуудын лигийн тоглолтууд дуусчихаар дахиад л ороод ирнэ дээ гэж түүнийг хүлээн хаалга ширтдэг болсон” хэмээн Фиоре өгүүлжээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах