Цэс Close

Дрогба иргэний дайныг зогсоосон түүх

[cmsmasters_row data_shortcode_id="ks9w2by3zf" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="kdx0nte9zh" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="pip8mqf3gb" animation_delay="0"]

Монголчууд бид нар бол Дидье Дрогбаг “Хар азарга” хэмээн нэрлэдэг. Хоч нэр юм л даа. Том биетэй, бяртай сайхан азарга шиг харагддаг болохоор тэр биз.

Харин эх нутагт нь бол түүнийг Удирдагч гэж нэрлэдэг аж. Шигшээ багийнхаа ахлагчаар олон жил тоглож, Кот-д`Ивуарын түүхэн дэх хөлбөмбөгийн алтан үеийн удирдагч явсан болохоор тэр.

Орчуулбал Зааны ясан эрэг гэх Францчуудын газарзүйн байршлаар нэрлэсэн Кот-д`Ивуар улсад 2000 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж, улс төрийн хэргээр шоронд хоригдож явсан намтартай алдартай эрдэмтэн Лоран Гбагбо 59 хувийн буюу хангалттай өндөр хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг будлиантай хэмээн үзэж, дахин сонгууль явуулахыг шаардаж, манай эх оронд хэдхэн сарын өмнө болсон шиг үйл явдал өрнөж эхэлжээ. Гэвч Гбагбо дахин сонгууль явуулахгүй хэмээн шийдснээр мусульман голцуу умардууд, христийн шашин түлхүү шүтдэг өмнөд нутгийнхантайгаа дайтаж эхлэв.

Гбагбо сөрөг хүчнийг Буркина-Фасо болон өөр улс орнуудын хатгалгад автаж, хөрөнгө мөнгөнд нь “хормойгоо дэвслээ” хэмээн буруутгаж, дайн бүтэн дөрвөн жил үргэлжиллээ. Энэ завсар Кот-д`Ивуарын шигшээ багийнхан ДАШТ-ий урьдчилсан хэсэгтээ үзэлцсээр байв. Ах дүү Туре, ах дүү Калу, Жервиньо, Аруна Коне, Эммануэль Эбуэ, Дидье Зокора гээд шигшээ баг нь үнэхээр хүчтэй. Ямартаа л “Алтан үеийнхэн” гэгдэх билээ.

Equipe -10.06.2006 - Argentine / Cote d'Ivoire - Coupe du Monde 2006

2005 оны аравдугаар сарын 8-нд Суданы Омдурманд  болсон хэсгийн сүүлчийн тоглолтод нутгийн эздийг 3:1-ээр хожсоноор ивуарчууд түүхэндээ анх удаагаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох эрхээ авч, элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэлээ.

Тоглолтын дараагаар Дидье Дрогба руу камер тусахад тэрбээр бүхэл бүтэн улсын хувь заяаг шийдсэн алдартай үгээ хэлсэн юм.

“Кот-д`Ивуарын эмэгтэйчүүд, эрчүүд ээ! Кот-д`Ивуарын умард болон өмнөд нутгийнхаан! Өнөөдөр бид ивуарын ард түмэн эв нэгдэлтэй нэгдэн оршиж чадвал ДАШТ-д хүртэл оролцож чадна гэдгийг нотоллоо. Та бүхэндээ бэлэг барина гэж амласандаа бид хүрлээ. Тиймээс та бүхнээсээ өнөөдөр нэг зүйлийг хичээнгүйлэн гуйя. Ийм их баялагтай улс орон дайны хөлд дарагдах ёсгүй. Зэр зэвсгээ хаяж, сонгуулиа зарлацгаа. Тэгвэл бидний амьдрал сайн сайхан болно!” гэж Дрогба өгүүлсэн юм.

Дрогбагийн хэлдэг гарцаагүй үнэн. Кот-д`Ивуар бол дэлхийд какаоны үйлдвэрлэлээр тэргүүлдгээс гадна кофены үйлдвэрлэлээр 14-д ордог баялаг ихтэй орон.

Дрогбагийн тэрхүү үг ивуарчуудын зүрхэнд хүрч, дайны хөлд дөрвөн жил дарлуулж, гундсан элэг нэгтнүүдэд нь ирээдүйг харах гэрэл болж очжээ. Ингээд 2006 оны ДАШТ-ий өмнө таван жил үргэлжилсэн дайн зогссон байна. Яах гэж зогсов гэж үү? Мэдээж, Дрогбагийн үг иргэдийн зүрхэнд хүрсэн тул шигшээ багийнхаа тоглолтыг харж, амжилтаар бахархах гэж. Удирдагч Дрогбагийн багийнхан ч Сербийн шигшээ 3:2-г хожиж, түмэн олноо цэнгүүлсэн юм.

2007 онд Дрогба дахиад нэг том шийдвэрт уриалсан нь Абижан, Буаке гэх хоёр хотод цөм болон хуваагдсан хоёр талын сэтгэлийг нэгтгэх зорилгоор шигшээ багийнхаа тоглолтыг Абижанд бус Буакед хийе гэжээ.

Ингээд Африкийн цомын урьдчилсан хэсгийн тоглолт Буакед болоход зэвсэг барьж тэмцэлдэж байсан хүмүүс зэрэгцэн зогсож, эх орныхоо төрийн дууллыг хамтдаа дуулсан юм.

“Миний амьдралд таарсан хамгийн сайхан мөч тэр. Хөлбөмбөгөөс хавьгүй илүү юм бол эх орон, эв нэгдэл. Тийм олон хүнийг нэгтгэж чадах хүч зөвхөн спортод л бий. Эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг харах хачин сайхан байсан. Бид эх орноо амгалан тайван болгоё гэсэн юм. Тэгэхэд төрийн дуулал эгшиглэхэд бүгд зэрэгцэн зогсохыг харж, мэдрэхдээ сэтгэл минь хичнээн их догдлон хөөрсөн гээч” хэмээн Дрогба өгүүлсэн байдаг.

Дрогба ингэж л иргэний дайныг хэдэн жилээр зогсоож чадсан юм. Хожмоо дахин иргэний дайн дэгдсэн ч гэсэн Дрогбагийн сэтгэл, зүтгэлийг өнөө хүртэл элэг нэгтнүүд нь бишрэн ярьж, түүнийг хүний дээд гэж хүндэлдэг ажээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах