У.Хүрэлсүх: Хүсэлт илгээсэн иргэн ипотекийн зээлийн төлбөрөө 7 сар хүртэл хойшлуулж болно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлж байна. Эдийн засгийг тэтгэж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 23 төрлийн арга хэмжээг авахаар болжээ.
1. 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгож буй 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг иргэдэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл олгох
2. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ноогдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах
3. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулан ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх
4. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлсэн ААН түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулан албан татварын хэмжээг бууруулах
5. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх,
6. ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг үндэслэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, савлалт, түгээлт, борлуулалтыг хэвийн явуулах боломжийг авч ажиллах
7. Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.11.01-нээс 2021.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
8. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөл өөрчлөлт оруулж, хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлэх.
Сэтгэгдэл үлдээх