УИХ: Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй

УИХ: Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй

УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар УОК-ын мэдээлэл, COVID-19 халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч дараа нь дарамт болох гээд байна. Тиймээс зээлийн хүүг тэглэх, царцаах асуудлыг судалж үзсэн үү? Өнөөдөр вакцин авахаар Дэлхийн банкны 50 сая ам.долларыг хүлээгээд суумааргүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалсан. Нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байна. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ажил 3-р сараас эхэлсэн. 2, 3-р сард эдийн засаг жаахан сэргэсэн. Сая эргээд хөл хорио тогтоож эхлэнгүүт иргэд банкандаа хандаж эхэлсэн. Зээлэндээ бүтцийн өөрчлөлти хийгээд гэрээ сунгаад явах боломжтой байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Иргэд, аж ахуй нэгжүүд Засгийн газраас бидэнд өгөх бодит тусламж юу билээ гэж л асууж байна. 2-рт төмөр зам дагасан голомт үүсээд байгаа нь тодорхой болсон бөгөөд ажилчдын хамгаалал дээр юуг анхаарч байна вэ? 3-р Ерөнхий сайд цар тахлыг хяналтанд байгаа гэж байсан ч цаашид хяналтгүй алдвал яах вэ? 4-р ломбардын асуудлыг яах вэ? 

Шадар сайд Я.Содбаатар: Улсын хэмжээнд гарч байгаа халвар бол ойрын хавьтлуудаас илэрч байгаа. Иргэн Д-ын халдварын голомтыг хяналтандаа авсан. Төмөр зам дагасан Сэлэнгэ аймгийн голомт нэлээд өргөн хүрээнд тархасан. Үүнийг бид хяналтандаа оруулахын тулд ЗТХ-ын сайд Халтараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Төмөр замтай аймгуудыг хяналтандаа авах ажлыг эрчимтэй хйиж байна. 

Санхүүгийн Зохицуулах хороо: Ломбардын үйл ажиллагаа СЗХ-ны хяналтад байдаггүй. Дүүрэг юм уу, орон нутгийн нэг хэлтсээс зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ломбардтай холбоотой асуудал үүсэхэд цагдаа, шүүх дээр л шйиддэгдэг юм байна лээ. 

САнгийн сайд Ч.Хүрэлбаатар: Одоо хөл хориотой үед бизнесийн зээл нэмж өгөөд бизнес урагшлахгүй. Тиймээс одоо авцан байгаа зээлийг нь хойшлуулах асуудлыг нь судалж ярьж байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хүнсний эрхийг бичгийг 443 мянган иргэнд өгөхөөс 200 гаруй мянган иргэнд мөнгийг нь шууд дансаар нь өгсөн. 155 мянган иргэний тэтгэврийг олгоцон байна. Хүнсний эрхийн бичигт хамрагдаж чадаагүй байгаа өрхийн судалгааг дахин гаргаж байна. Дүүргүүд орон нутгийн төсвөөс мөнгө гаргаад хүнсний дэмжлэг үзүүлэх өрхийн тоог нэмж байгаа.  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ерөнхий сайд өчигдөр гардан тулаанд орж байна гэж хэлсэн нь маш хариуцлагагүй үйлдэл болсон. Засгийн газар өнгөрсөн 10 сарын хугацаанд 5,1 их наядын төсвийг зарлаглсан. Энэ мөнгө юунд зарлагдсан юм бэ? 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.