Орон нутаг руу буцах иргэдийг 10, 10-аар нь PCR шинжилгээнд хамруулна
Коронавируст халдврын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудын асуудлыг иргэд их асууж байна. Мөн орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэд ч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ" гэж асуулаа.
Шадар сайд Я.Содбаатар: Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Энэ программаар дамжуулан тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол эрүүл бүс рүүгээ халдвар алдах эрсдэл байна. Ойрын үед энэ ажлыг зохицуулж, иргэдийг гаргана" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх