Цэс Close

Д.Ариунаа: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны үйл ажиллагаа, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах болон бусад асуудлаар Монголбанкны ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодруулга авлаа. 

- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах гэсэн иргэд тус бүрийн банкиндаа хандаж байна. Хүсэлтийг хэзээ болтол авах вэ?

Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэрээр гарган төлбөрөө хойшлуулна. Цахим гэдэгт тухайн банкныхаа цахим хуудас, имэйл, гар утсан дахь банкны апликэшн зэргийг ашиглах юм. 

- Банкууд гэрээнд өөрчлөлт хийхдээ үндсэн төлбөрөөс чөлөөлж хугацааг сунгаж зээлийн хүүг төлүүлж байна. Хүмүүс бол хүүг ч гэсэн хойшлуулах сонирхолтой байна?

Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй. Хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 7 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны 8 дугаар сарын 30- ны өдөр дуусах болно.

- Өмнө нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд дахин хойшлуулах хүсэлт гаргаж болов уу?

Дахин хойшлуулах хүсэлтээ өгч болно.

- Давхар зээлтэй хүн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж болох уу? Жишээ нь банканд цалингийн зээлтэй иргэд ББСБ-д хэрэглээний зээлтэй нь элбэг. Гэтэл давхар зээлтэй гэсэн үндэслэлээр зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг нь хүлээж авахгүй байна?

- Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан бүх зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой.

- Зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хэрнээ зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн иргэд яах вэ? Зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

Зээл хойшлуулах заасан хугацаан дотор зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй бол хуваарийн дагуу зээлээ төлнө. Хэрэв төлөхгүй тохиолдолд Зээлийн мэдээллийн сангийн ангилалд орох эрсдэлтэй.

- Ямар ямар төрлийн зээлийн төлөлт хойшлуулах боломжтой вэ?

 Ипотекийн зээлээс гадна эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийг 7 сарын 1 н хүртэл хойшлуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах