Ковид 19 ирэх хоёр жилд алга болох ч, гарах үр дүн нь ямар байх вэ
Ковидоос болж бидний амьдралд дараах өөрчлөлтүүд гарч болзошгүй. Дэлхий ертөнц дээр олон олон юм өөрчлөгдөж байдаг. Гэхдээ ковид гэж хүн төрөлхтөнийг айлгаж буй вирус богино хугацаанд олон өөрчлөлт авчирч, өдөр тутмын амьдралыг хэмнэлийг өөрчилж байна. Компаниуд оффисоо хаалаа. Бүгд онцгой байдлын хуульд заагдсан шаардлагын дагуу 80 гаруй хувь нь гэрээсээ ажиллаж болоод байх болов. Тэгэхээр яагаад заавал м2 нь хэдэн зуун мянган төгрөг төлж илүү зардал гарган оффист суух хэрэгтэй гэж. Жишээ нь google, facebook ажилчдаа ажил дээрээ 2021 оныг дуустал ирэх шаардлагагүй гэж үзэж байна. Microsoft-ын захирал Билл Гейтсийн хэлж буйгаар ковид 19-ийн дараах ажлын байрны 30 хувь нь онлайн болно гэнэ.
Тэгэхээр бид ажлаа хийхэд ердөө л интернэт байхад хангалттай болж байх шиг. Энэ нь маш их хэмнэлт бий болгоно. Заавал том хот, хүн ам ихээр суурьшсан газарт амьдрахаас илүүтэйгээр хөдөө орон нутагт илүү эрүүл, цэвэр агаарт амьдрах боломжтой болж байна. Хаанаас л бол хаанаас ажиллаж амьдрах таатай нөхцөл давуу тал үүсч байна гэж өөдрөгөөр харж болох юм.
Enterpreuner Richard Branson-ий оффис нь гэрийнх нь хажууд байж байх жишээтэй. Асуудалгүй мөнгө олж, цаг хэмнэж байна, бас зарлага хамаагүй багасна. Их хотын шуугиан, дуу чимээ, түгжрэл дунд амьдрахаас илүүтэй гэр бүлтэйгээ ойр амьдрах илүү таатай биш гэж үү. Хүмүүс бид чинь хөгжлийн аясаар хоорондын харьцаагаа багасгаж, тэр тусмаа завгүй аав, ээжүүд үр хүүхэддээ зориулах цаг нь хомс болсон энэ үед гэрээсээ ажиллах чинь өөр нэг боломж өгч байгаа хэрэг. Сайнаар харъя гэвэл ковид бидэнд шинэ хэв маяг, шинэ хэмнэлт, шинэ нөхцөл байдал бий болгожээ. Гэвч олон зүйл өөрчслөгдсөн ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хүн төрөлхтөнийг олон олон шинэ сорилт угтахыг үгүйсгэхгүй. Гэвч даван туулах нь гарцаагүй ээ.