Эхнэр нь нөхрөө хутгалж, буудаж хөнөөжээ
Булган аймагт эхнэр нь нөхрөө буудаж, хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа.
Энэ ноцтой хэрэг арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гарсан бөгөөд гэр бүлийн маргаанаас үүдэж гарсан гэж цагдаагийн хэрэг бүртгэлд бүртгэгдсэн байна.
Иргэн 24 настай эмэгтэй О гэгч нь хамтран амьдрагч 22 настай Б-г ТОЗ-8 маркийн буугаар толгойнд нь хоёронтоо буудаж, мөн хутгалж амь насыг нь хохироожээ. Одоо сэжигтэн эмэгтэйг саатуулж, Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Б.САРУУЛ
Сэтгэгдэл үлдээх