Цэс Close

“Энэрэл” эмнэлгийн гал тогоо, цайны газрын зориулалттай талбай түрээслүүлнэ

Сонгон шалгаруулалтын дугаар: ЭЭ/ЦГ-2020-01

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 68,4м2

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлгийн байранд эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбай түрээслэгчийг /аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

2.    Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр холбогдох зөвшөөрлийг ирүүлэх./нотариатаар баталгаажуулсан байх/

3.    Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

               - Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/.

4.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Эмнэлэгийн хоол үйлдвэрлэл, өвчтөний гал тогоо ажиллуулж байсан туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт, нийслэлийн төсөвт өр төлбөргүй байх/.

5.   Түрээслэхэд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

6.    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

7.   Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. фото зургаар баталгаажуулах.

8.  Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Эмнэлгийн хоол зүйч, технологичийн аль нэг нь заавал байх/.

9. Өвчтөний хоолны технологийн карт, нийтийн хоолны үнийн санал, танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

10. Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 16 дугаар тушаал, MNS 5991:2009, MNS CAC/RCP 39:2011, MNS 4946:2005 стандарт, Монгол улсын стандарт MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” 14.2 дах заалт “Хоол үйлдвэрлэл шим тэжээлийн үйлчилгээ” болон холбогдох бусад хууль дүрэм, стандартыг мөрдөж ажиллах чадамжтай болохоо тодорхойлох.

11. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10,000 төгрөгөөс дээш/.

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10-р сарын 28-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо, Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/Б/ тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

 Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар

Холбоо барих утас: 311071 

       Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад хариу мэдэгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах