Цэс Close

Томилгоо: М.Энхболдын хүмүүс “ЭрдэнэсМонгол” компанийг удирдана

Ерөнхий сайд “Цар тахлын үед халаа сэлгээний асуудал байхгүй шүү” гэж анхааруулж байсан. Гэвч түүний үг хүчгүй болсон уу, үгийг нь сонсох албатгүй болсон уу. Ямар ч байсан төрийн халаа сэлгээ улам бүр эрчимжиж, хаа сайгүй дарга, цэргийн томилгоо өрнөж байна.  Аливаа албан тушаалд томилсон хүмүүсийг олон нийт шүүж, сошиалаар нэг балбах болсон учраас Ерөнхий сайд сүүлийн үеийн томилгоонуудаа чимээгүйхэн хийдэг болжээ.

Тухайлбал шинэ он солигдох мөчид Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлуудыг томиловУИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөх Л.Хосбаяр нарыг тус компанийн дэд захирлаар томилоод байгаа юм.

Аливаа баяр, наадмыг далимдуулж, халаа сэлгээ, томилгооны асуудлаа шийдэх гэж улайрдаг төрийн гаж тогтолцоо энэ Засгийн үед ч үргэлжилсээр л байгаа нь энэ юм. Иймд SNEW.MN сайт уншигч та бүхэндээ 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаас хойш томилгоонуудыг цувралаар танилцуулж байна.

Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Энхболд

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нэрлэгдээд байгаа юм. Учир нь, тэрбээр ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан зээл авсан гэх хэрэгт холбогдоод нэлээд хугацаа өнгөрөөж буй. Уг нь бол эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа. ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон хүмүүст мандалт олгохгүй, намаас нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн ёсоороо У.Хүрэлсүх түүнийг энэ сонгуульд өнжүүлсэн ч чимээгүйхэн сууж байсны шагналд дэд захирлын суудал өгөв бололтой. Нөгөөтээгүүр Л.Энхболд нь МАНАН бүлгэмийн сүүлчийн бөглөө гэгдэж байсан УИХ-ын дарга асан М.Энхболдын франкын хүн билээ.

Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Ц.Цолмон

Ц.Цолмонгийн хувьд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэх нь бий. Гэхдээ элдэв хууль бус, болж бүтэхгүй асуудалд нэр холбогдож байгаагүй түүний хувьд сайн хэрэг шүү.

Тэрээр эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Хосбаяр

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Л.Хосбаяр туслахаар нь ажиллаж байсан. Улмаар МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэгддэг. Тэрээр одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

Өнгөрсөн аравдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдож, гурван дэд захиралтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувьд мөн М.Энхболдын багийнх бөгөөд энэ харилцааны шугамаар өөрийн харъяаны хоёр ч хүнийг албан тушаалд татаж авлаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах