АНУ-ын конгресс Жо Байдены ялалтыг батлахаар хуралдаж байх зуур Трампын бүх сошиал хаягууд хаагдлаа
АНУ-д болсон мөргөлдөөний үеэр жагсагчдын талаас нэг эмэгтэй шархдаж, сүүлд амьсгал хураасныг эх сурвалжууд мэдээлжээ.Үймээн самууны дараа нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн Пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон байна.
Капитолын ордон чөлөөлөгдсөний дараа АНУ-ын конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг батлах асуудлыг эцэслэн шийдэхээр хуралдаж байна. Үүнээс гадна Капитолын ордонд болсон үймээн самууныг дэмжсэн утгатай хэд хэдэн мэдэгдэл хийснийх нь дараа Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.
Мөн Дональд Трампын хаягийг Фэйсбүүк 24 цагийн хугацаатай хаасан бөгөөд араас нь Youtube, Инстаграмын хаягууд нь ч хаагджээ.
Сэтгэгдэл үлдээх