Цэс Close

Бөхийн цолны хуучин тогтолцоонд шилжиж, допингийн хариуг харж цол олгоё!

[cmsmasters_row data_shortcode_id="x07si67tj" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="08bwzvyl6" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="9dl4x19l0y" animation_delay="0"]

Үндэсний Их Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж, Монголын Үндэсний Бөхийн Холбооноос шинэ хуулийн төслийг санаачлан өргөн барих гэж буй ажээ. Ардын Хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам бол монгол хүн бүрийн хүсэн хүлээж, хүчтэн бүрийн зодоглохыг хүсэх наадам болох нь дамжиггүй.

Тиймээс 100 жилд ганц тохиох том ойн наадмын өмнө Үндэсний бөхөд сүүлийн хэдэн жилийн турш үүсээд буй гажуудал, асуудлын талаар жирийн нэгэн бөх сонирхогч мөн бөхийн чиглэлээр ажиллаж үзсэн сэтгүүлчийн хувиар өөрийн байр сууриа илэрхийлж, санаа дэвшүүлж байна.

Харцага, гарьд цолыг хасч, хуучин цолны тогтолцоо руу шинээр орьё!

2000-аад оны эхээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хоёр шинэ цол /харцага, гарьд/ нэмж, бөхийн цолны тогтолцоог өөрчилсөн. Тогтолцоог өөрчлөх ямар шаардлага байсан бэ гэвэл тодорхой жишээн дээр дурьдахад Том хэмээн ард олондоо хайрлагдан хүндлэгдсэн Пунцагийн Сүхбат АХ-ын 70 жилийн ойн их баяр наадамд найм давж үзүүрлэсэн хэрнээ улсын заан цолтой хэвээрээ байсанд оршино. Өмнө нь түүхэн ойд үзүүрлэсэн бөхчүүд тэрбайтугай шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд улсын арслан цолыг олгож байсан. Гэтэл П.Сүхбатад тэр жилийн наадмаар Улсын арслан цолны үнэмлэхийг өгчихөөд, шинэ дүрэм батлагджээ гээд хураагаад авсан байдаг. Тэр дүрэм гэдэг бол МҮБХ шинэчлэгдэн байгуулагдаж, шинэ дүрмээ баталсныг хэлж байгаа юм. Тэрхүү дүрэмд “Улсын наадамд түрүүлсэн бөхөд л улсын арслан цол олгоно” гэж заасан. Тиймээс П.Сүхбатад улсын арслан цол олгоогүй өнгөрсөн түүхтэй.

Гэтэл Дуламжавын Мөнх-Эрдэнэ улсын наадамд гурван удаа үзүүрлэхэд МҮБХ хуралдаж, Улсын арслан цол олгосон нь мөнхүү дүрмээ зөрчсөн явдал болсон  юм. Иймэрхүү байдлаар зарим тохиолдолд дүрмээ мөрдөж, заримдаа дүрмээ зөрчсөн нь цолны маргааныг улам гааруулж, шийдэх гарц хайхад хүргэсэн. Тиймээс Р.Нямдорж санаачлан МҮБХ-ны Цэцдийн Зөвлөлийн хурал дээр гэнэт хоёр шинэ цол нэмэх асуудлыг оруулж ирсэн түүхтэй. Тухайн үед хурлыг сурвалжилж байсан хүний хувьд хэлэхэд, Цэцдийн зөвлөлийн гишүүд энэхүү гэнэтийн саналд цочирдож, долоо хоногийн дараагаар дахин хуралдахаар хойшлуулсан юм. Харин дахин хуралдахдаа саналыг дэмжиж, Монгол бөхийн дөрвөн цолны тогтолцоог өөрчилж зургаан цолтой болгосон.

Сэтгүүлч миний бие энэхүү шинэ цолны тогтолцоог эсэргүүцэгч бөгөөд хуучин цолны тогтолцоо руугаа шилжвэл одоо гараад буй асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой гэж үзэж байна.

Хуучин цолны тогтолцоо гэдэг маань улсын наадамд 5, 6 давбал улсын начин, гэхдээ 6 давсан бөхөд чимэгтэй начин цол, 7, 8 давбал улсын заан, гэхдээ 8 давсан бөхөд чимэгтэй заан, 9, 10 давбал улсын арслан, гэхдээ 10 давбал чимэгтэй арслан цол олгох юм. Амжилтаар эрэмбэлэхийн тухайд бол чимэгтэй начин, заан, арслан, чимэггүй начин, заан, арслангийнхаа дээр эрэмбэлэгдэж, ам авах эрхтэй болно. Тиймээс амжилтаар эрэмбэлэхийн тулд заавал шинэ хоёр цол /харцага, гарьд/ байх шаардлагагүй юм.

Шинэ хоёр цол болох харцага, гарьд цолыг оруулсан нь Монгол бөхийн дээд цолны тогтолцоонд том бэрхшээл үүсгэж буй юм. Тухайлбал, түрүүлээгүй бөх 10 давахад шууд аварга цол хүртэх болсон нь арслан цолыг ч, аварга цолыг ч үнэгүйдүүлж буй явдал болсон. Үүнээс үүдэж, нэг түрүүлсэн аварга, хоёр түрүүлсэн аварга гэх мэт ойлголтууд бий болж, цолны тогтолцоо үндсэндээ нурсан. Тиймээс түрүүлээгүй бөх арав давж түрүүлбэл хурц арслан цол олгоод, 9 давж түрүүлсэн арслан цолтны дээр эрэмбэлэгдэх нь хэдэн зууны турш уламжлагдан ирсэн ухаант өвөг дээдсийн цолны бодлогыг дагасан зөв шийдвэр болно.

Арслан цолноос дээш цолны тухайд бол арслан цолтой бөх түрүүлбэл аварга, аварга цолтой бөх түрүүлбэл даян аварга, даян аварга цолтой бөх түрүүлбэл дархан аварга болох хуучин зөв тогтолцоо руугаа шилжих нь нэн шударга юм. Үндэсний бөхийн оргил цол болох дархан аварга цолтнуудыг эрэмбэлэхгүй байх нь мөн зөв гэж үзэж байна. Бусад цолнуудын хувьд давааны чимгийн тоогоор эрэмбэлэгдэн жагсах нь зөв гэж бодно.

Допингийн шинжилгээний дараа цол олгоё!

Үндэсний их баяр наадмын хуулинд оруулах бас нэгэн том өөрчлөлт бол үндэсний их баяр наадмаар барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээ ирсний дараагаар улсын цол олгох гарцаагүй шаардлага өнөө цагт тулгарч байна. Одоо наадмаар бөхчүүдийн хөлс хатаагүй, допингийн шинжилгээ хариу ирэх болоогүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч цол олгож байгаа. Гэтэл дараа нь допингийн шинжилгээ нь эерэг гарч, допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураах юмуу эсвэл барилдах эрхийг хасахад хүрч байна. Тиймээс улсын наадмаар цолыг шууд олголгүй допингийн шинжилгээний хариу гарсны дараагаар буюу намрын нээлтийн барилдааны өмнө эсвэл Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдааны үеэр бөхчүүдийн цол чимгийг ёслол төгөлдөр олгох нь шударга өрсөлдөөний зарчимд төгс нийцнэ гэж бодож байна.

МҮБХ-ны удирдлага болон хууль санаачлагчид энэхүү саналыг маань уншиж танилцаж, бодон тунгаана хэмээн найдаж байна.

Р.Мөнхдаваа

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах