Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 30 мянга давжээ

Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 30 мянга давжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ. Үүнээс 18.1 (60.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9%) нь эмэгтэйчүүд байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.