Цэс Close

Б.Батхуяг: С.Эрдэнийн нэр хүнд муу байсан учраас АН сонгуульд ялагдсан

Ардчилсан нам хоёр дарга, хоёр байр, хоёр тамгатай хуваагдчихсан учир тус намын залуус Ардчилсан нам эв санааны нэгдэл санаачлагыг эхлүүлж байгаагаа эхлүүллээ. Санаачлагыг эхлүүлсэн намын гишүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, намын дарга гэгдэж буй С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

ЧД-ийн АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Батхуяг: Өнөөдрийн мэдээлэлд би 3 өнгийн дугтуйтай ирлээ. Улаан өнгийн дугтуйнд 2020 оны сонгуульд намаа үнэмлэхүй ялагдуулсан С.Эрдэнэ даргад өгч байгаа шаардлага байгаа. Шар дугтуйнд намын дүрмийн дагуу даргын үүргийг гүйцэтгэж байгаа Ц.Туваанд хүргүүлж байгаа шаардлага байгаа. Харин ногоон дугтуйнд нь нийт гишүүддээ “үүсээд байгаа нөхцөл байдалд битгий автаач ээ” гэсэн сануулга юм. Сүүлийн үед С.Эрдэнэ дарга өөрийнхөө хүчинтэй гэж үзэж байгаа тамгаараа дамжуулаад дунд шатны намын байгууллагуудад томилгоо хийх гэж байгаа гэдэг мэдээлэл байна. Тиймээс дарга нарын дунд үүсээд байгаа асуудлыг намжтал нийт гишүүдийгээ талцал хуваагдалд битгий оролцоорой гэсэн уриалга юм. С.Эрдэнэ дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцорчихоод хараад байсан чинь Ц.Туваан ажлаа хийж чадахгүй байна, би буцаад дарга боллоо гээд зүтгээд байх юм. Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан дараагийн Ерөнхий сайддаа тамгаа өгчөөд хэсэг хугацааны даргаа чи ажлаа хийж чадахгүй байна би буцаад Ерөнхий сайд боллоо гэж болдоггүй биз дээ. Яг л ийм зүйл болоод байна.гэлээ.

С.Эрдэнэд өгсөн шаардлагын хэсгээс...

Өнгөрсөн 4 жилд таны баримтласан бодлого шийдвэр бүр иргэд сонгогчдын эсрэг үр дүнг авчирсан. Тухайлбал

1-рт... хараат бусаар хяналтыг хэрэгжүүлэх ёстой Үндсэн дүрмийн хороо, дотоод ардчилалыг хангах Дотоод хяналтын хороог намын их хурлаас чөлөөт сонгуулийн үр дүнд сонгогддог байх үндсэн дүрмийг хулгайгаар засч, нэг хүний томилгооны байгууллага болгосон. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ гэдэг хүн өөрийг нь хянах ёстой байгууллагыг өөрөө томилсноор ямар ч хяналтгүй, өнгөрсөн 4 жил ХААН мэт эрх мэдэлтэй байсан.

2-рт... Намын гишүүдээ саналын эрхтэй, эрхгүй гэж ялгасан.

3-рт... Алдаа бодлого шийдвэрийг нь шүүмжилсэн хүмүүсийг намын гишүүнчлэлээс хассан. Санаж байгаа бол намын даргаар 6 жил ажилласан хүнийг Н.Алтанхуягыг хүртэл намын гишүүн биш гэж хөөсөн.

4-рт... Намыг мөнгөний нам болгосон. гэсэн шаардлагыг хүргүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах