Цэс Close

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан


Өнөө орой чартер нислэгээр БНСУ-аас 160 гаруй иргэн эх орондоо ирнэ. Уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

- БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулалт өгөх бэ?

Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.

- Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?

БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

- Тухайн иргэн нь БНСУ-аас Монголруу буцах хүсэлтээ гаргасан байсан уу? Гаргаад жил болж байгаа иргэн мөн үү?

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байсан.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах