Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.
Тодруулбал, Улсын дээд шүүх Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцогдсон Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт 3-4 жилийн ял оноосон билээ.
Сэтгэгдэл үлдээх