Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүнээс Ковид 19 халдвар илэрлээ
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Үүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.
Шинээр бүртгэгдсэн 210 хүнээс дотоодод халдвар авсан нь 209. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдснээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо.
Сүүлийн 24 цаг 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо.
Сэтгэгдэл үлдээх