Цэс Close

Турк улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн конвенцоос гарчээ

Өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы шийдвэрээр Турк улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн Стамбулын конвенцоос гарч буйгаа зарлажээ. 2011 оны тавдугаар сарын 11-нд батлагдсан тус конвенцоос гарч буй Европын Холбооны анхны улс нь ийнхүү Турк боллоо.

Туркийн Ерөнхийлөгчийн үзэж буйгаар бол энэхүү конвенцод нэгдсэнээр ижил хүйстнүүдийг өөгшүүлж, өмгөөлж хамгаалах хандлага ихэсч, гэр бүл салалтын тоо нэмэгдсэн нь Туркийн үнэт зүйлстэй зөрчилдөж байгаа ажээ.

Харин тус улсын сөрөг хүчин болох Ардын Бүгд Найрамдах Намын мэдэгдснээр бол энэхүү конвенцоос гарснаар “Турк эмэгтэйчүүд хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс хэвээр үлдэж байгаа” гэнэ. Энэ намын гишүүн, Стамбул хотын захирагч Экрэм Имамоглу мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгчийн ийм шийдвэр харамсал гуниг төрүүлж байна” гэжээ.

Турк улсад энэ он гарснаас хойш л гэхэд 77 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас баржээ. Өнгөрсөн онд энэ тоо 409-д хүрсэн байна. Мөн хэдэн арван эмэгтэй учир битүүлэг байдлаар нас барсан нь бүртгэгджээ.

Европын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Пейчинович-Бурич энэхүү мэдээллийг “сүйрэл” гэж нэрлээд “Эрдоганы шийдвэр нь зөвхөн Турк дэх эмэгтэйчүүдийг аюулд унагаад зогсохгүй бүх Европын эмэгтэйчүүдэд түгшүүр айдас төрүүлсэн явдал” хэмээн мэдэгдээд байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах