Цэс Close

“Путины хүмүүс” номын зохиогчийг тэрбумтан Абрамович шүүхэд өгчээ

ОХУ-ын Чукотка мужийн амбан захирагчаар ажиллаж байсан, эдүгээ Израилийн иргэний үнэмлэх гардсан тэрбумтан Роман Абрамович HarperCollins хэвлэлийн газраас гаргасан “Путины хүмүүс” /Putin`s People/ ном дээр зарга гаргаж, шүүхэд өгчээ. Энэхүү номыг Financial Times-ийн Москва дахь салбарын сэтгүүлч асан Кэтрин Белтон бичсэн юм байна.

“Миний тухай ор үндэсгүй гүтгэлэг шинжтэй хэд хэдэн зүйл бичигджээ. Мөн Английн “Челси”-г худалдан авсан тухай болон түүнийг тойрсон явдлуудын тухай ч ор үндэсгүй зүйлс гарсан байна. Тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэснээр миний тухай худал мэдээллүүдийг нь засч залруулахаас гадна Их Британи дахь “Челси”-гийн үүрэг оролцоог маань илүү тодруулна гэж найдаж байна. Шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт итгэж байна” хэмээн Роман Абрамович мэдэгджээ.

Тус номд Абрамовичийг авлигын сүлжээ бий болгосон мөн Кремлиэс өгсөн тушаалын дагуу “Челси”-г худалдан авсан гэх мэтээр бичсэн гэнэ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах