АНУ-ын Колорадод үл таних этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ
АНУ-ын Колорада муж улсын Боулдер хотын супермаркетэд нэгэн үл таних хүн гэнэт гал нээсний улмаас олон тооны хүн амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдагсдын дунд цагдаагийн алба хаагч байгаа бөгөөд цагдаагийнхан гал нээсэн этгээдийг баривчилсан банйна.
Одоогоор 10 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байгаа ч шархадсан хүмүүс олон байгаа учраас энэ тоог баттай гэж хэлэх хэцүү байгаа талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Хууль сахиулагчид гал нээсэн этгээдийг баривчилсныг хотын цагдаагийн газрын дарга мэдэгдсэн байна. Тэрбээр мөн цагдаагийн ажилтныг оруулаад хэд хэдэн хүн амиа алдсан болохыг нотолжээ.
Сэтгэгдэл үлдээх