Цэс Close

АН-ын даргын сунгааны өнгө Ч.Өнөрбаяр, О.Амартүвшин, М.Тулгат нар

Ардчилсан намын даргын сунгаанд 9 хүн нэр дэвшиж байна. Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч Ч.Өнөрбаяр, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарын таван нэр дэвшигч нар өрсөлдөж байна. Ц.Тувааны тал санал хураалтыг цаасаар авах бол С.Эрдэнийн тал цахимаар зохион байгуулна гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед АН хос тамга, хоёр хуваагдлаа эцэслэж товлосон хугацаагаараа энэ гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргаа сонгох шаардлага нэгэнт тулгарсан.

90 онд арчиллыг Монголд авчирсан, хүчтэй сөрөг хүчин гэгдэж явсан АН-ын өнөөгийн уруудан доройтол нь намын гол бодлогоо зангидаж чадаагүй, институцын хэмжээнд засаглаж ирээгүйтэй холбоотой.

Цагтаа АН ч МАН-тай өрсөлдөхүйц, хүчтэй сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж явсан үе бий. ХҮН намаас эхлээд Монголын гуравдагч хүчин хэдийнэ гарч ирж буй энэ эгзэгтэй үед АН намын нүүр царай болох намын даргаараа хэнийг тавих вэ гэдэг нь энэ нам хоёрдогч улс төрийн хүчин байх уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх чухал  сонголт юм.

АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдээс Ч.Өнөрбаяр, О.Амартүвшин, М.Тулгат нарын боловсролтой, улс төрийн туршлагатай залуус гол тод өнгө болж байна.

Хууль зүйн ухааны доктор, профессор Ч.Өнөрбаяр нь хууль батлах, эрх зүйн бодлого, шинэчлэлийг явуулах арвин туршлагатай, АН-аас өргөн барьдаг гол гол хуулийн ард “сууж” ирсэн, шулуун шударга үгтэй, эрэмгий, хэний ч өөдөөс үгээ хэлчихдэг, улс төр хийж чаддаг, жин дарах улстөрчдийн нэг. АН-ын дэд дарга, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нь АН-ын даргын сунгааны гол өрсөлдөгчдийн нэгээр явж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин бизнесийн салбарт 30 шахам жил ажиллаж яваа. Эдийн засагч мэргэжилтэй О.Амартүвшинг эдийн засгийн суурь бодлого, шинэчлэл дээр торохгүйгээр аваад явчих бас л АН-д шигшигдсэн залуусын нэг.

Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нь АН-ын өнгөлөх залуусын нэг. Намын даргын сунгаанд түүнд найдвар бас тавьж буй хэсэг бий.

Хэрвээ АН нийгэм, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, улстөрөө хийж чаддаг, нэр цэвэр хүнээ шинэ даргаараа тавьж чадахгүй бол энэ намын өнөөгийн уналт шалдаа бууж, сөрөг хүчин битгий хэл гуравдагч хүчнээр өндийсөн ХҮН намын ард орох хүндхэн байдалд байсаар байна.

Б.САРУУЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах