Цэс Close

Л.Энх-Амгалан: Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ. 

Үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Яагаад ийм тушаал гарсан гэхээр хичээлийн хоцрогдол нөхөх боломжгүй болоод байна гэдэг санал доороос л гарч ирсэн. Яам ухаантай царайлаад нэг өдөр гэнэт тушаал гаргасан юм биш. Нөхцөл байдал хүндэрч байна. Яам тушаалаа гаргаад нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчилж болно. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл нь 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Сургуулиудын өмнө тулгарч байгаа асуудал бол нэг хоног нэг цагийн өмнө ч гэсэн хоцрогдол арилгах хүсэлтэй байна. Сургууль, орон нутаг сонголтоо хийж болно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах