ОСКАР 2021: Жүжигчин Юн Ё Жон Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин боллоо

Хуваалцах

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна. Өнгөрөгч 2020 онд Оскарын наадамд Солонгосын “Шимэгч” хэмээх кино тус наадмын зургаан төрөлд нэр дэвшиж, шилдэг найруулагч болон шилдэг кино төрөлд ялалт байгуулж байсан билээ.

Тэгвэл энэ жил Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Солонгосын алдарт жүжигчин Юн Ё Жон  “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Ингэснээр  жүжигчин Юн Ё Жон Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин, Азийн хоёр дахь уран бүтээлчээр тодроод байна. Түүний өмнө  Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.

Эх сурвалж: The Korea Times

soompi.com

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн