Цэс Close

Израилд “Лаг ба Омер” хэмээх шашны баярт оролцсон 44 хүн амиа алджээ

Өнгөрөгч баасан гарагийн өглөө Израилийн хойд нутагт жил бүр болдог “Лаг ба Омер” хэмээх шашны баяр болжээ. Тус баярын үеэр 44 хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 150 давсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ үйл явдлыг "асар их эмгэнэл", "Израиль улсад тохиолдсон хамгийн хүнд гамшиг тохиолоо. Энэ хэргийн талаар нарийн, нухацтай, гүнзгий мөрдөн байцаалт хийхээ амлаж байна” гэжээ. 

Урьдчилсан байдлаар энэхүү эмгэнэлт явдал болсон шалтгааныг Мерон уулын бэлд байрлаж байсан нэгэн барилга нурсны улмаас хүмүүс амиа алдсан гэж мэдээлж байсан ч нарийн шалтгаан нь одоог хүртэл тогтоогдоогүй байгаа аж.

Сонирхуулахад, Коронавирусний тархалтын улмаас өнгөрсөн онд “Лаг ба Омер” баярыг цуцалсан боловч энэ жил тус улсад вакцинжуулалт амжилттай болсон учраас тус шашны баярыг тэмдэглэхийг Засгийн газраас нь зөвшөөрчээ.  

Улмаар Израилд хөл хорионы дэглэмийг сулруулснаас хойш зохион байгуулсан хамгийн том олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нь энэ болсон байна.

“Лаг ба-Омер” баярын үеэр түүдэг асаадаг заншилтай бөгөөд хамгийн том ёслол нь Мерон ууланд болж, Христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шашныг /ортодокс/ шүтдэг хэдэн арван мянган хүн оролцдог байна.

Эх сурвалж: BBC, TheGuardian

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах