Цэс Close

АНУ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч магадгүй

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг ирэх долоо хоногийн эхээр олгох төлөвтэй байна гэж “New York Times” сонин даваа гарагт мэдээлжээ.

“Pfizer/BioNTech” 12-15 насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаар вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосноо өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм. Энэхүү вакциныг АНУ-д одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах