Андер Эррера: Шүүгч хоёр ч удаа “f*** off” гэж хэллээ!
Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтод Английн “Манчестер Сити”-д хожигдсныхоо дараагаар Францын “ПСЖ”-ийн хоёр ч тоглогч шүүгчийн талаар гомдол мэдүүлжээ.
“Шүүгчдийг хүндлэх ёстой л гэдэг. Гэвч шүүгч өнөөдөр хоёр ч удаа f*** off to Leandro Paredes гэж хэллээ. Хэрвээ бид ийм үг амнаасаа унагавал шууд 3-4 тоглолтод оролцох эрхээ хасуулдаг биз дээ” хэмээн Андер Эррера өгүүлжээ.
Харин итали хагас хамгаалагч Марко Верратти “Шүүгч надад хоёр удаа F*** you гэж хэлсэн. Түүний хувьд жирийн үг юм байлгүй. Бид нар хэлбэл ч баттай 10 тоглолтоор шийтгүүлнэ. Би шүүгч нартай зөндөө л ярилцаж үзсэн. Гэхдээ ингэж хэлдэгтэй нь таарч байсангүй” хэмээн Марко Верратти мэдэгджээ.
Тоглолтыг Нидерландын 48 настай шүүгч Бьорн Кюйперс шүүн явуулсан.
Английн “Манчестер Сити” өрсөлдөгчөө 2:1, 2:0-ээр дараалан хожсноор түүхэндээ анх удаагаа Аваргуудын лигийн финалд шалгарсан.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх