Солонгосын кпопын их гурвалын нэг гэгддэг SM интертайнмент Metro Goldwyn Mayer компанитай хамтран ажиллахаар болжээ.
Оддыг төрүүлдэг шоу нэвтрүүлэгт төдийлөн оролцоод байдаггүй SM интертаймэнт энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэд Америк К-Поп шоу нэвтрүүлэг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд NCT Hollywood гэх Америк төвтэй шинэ юнит үүсгэх зорилготой байгаа аж.
Улмаар 13-25 насны авьяаслаг, чадварлаг эрэгтэйчүүдийг шалгаруулж аван Солонгост SM интертайнментийн бэлтгэсэн байранд байрлан долоо хоног бүр бэлтгэгдэж, хасагдах журмаар явагдах юм байна. Мөн шоуны шүүгчдээр И Сү Ман болон NCT хамтлагийн гишүүд ажиллахаар болжээ.
Сонирхуулахад, SM интертаймэнт болон MGM компанийн хувьд өмнө нь The Voice, Shark Tank, Survivior зэрэг дэлхийн шилдэг шоунуудад ажиллаж байсан арвин туршлагатай юм .
эх сурвалж: hollywoodreporter
allkpop.com
