Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа
Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн уулзаж байна.
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож байна. Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд болж буй нөхцөл байдлыг нэг намын дарангуйллын шинжтэй байгааг онцлов.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: “Монголын ардчилал мөхөж байна. Нөхцөл байдал ийм болоод байхад эв нэгдлийг илэрхийлэгч бол та ямар нэг юм хийгээч. Одоо 21 аймаг дахь АН-ын гишүүд нэгдэж, босож байна” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга: “Өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Түүнд холбогдох баримт нотолгоонуудыг гаргаж өгсөн. Асуудлыг шийдэхэд анхаарна гэж хүлээж байнаБолж буй процессыг сайтар харж байгаа. Хуульгүй улс болчихлоо. Тэд асар их эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна. Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх