Нийслэлийн иргэдийн 92.6 хувь нь коронавирусний вакцинжуулалтын эхний тундаа хамрагдсан талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тодруулбал, 2021.05.09-нд нийслэлийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцины эхний тунд 4619, хоёрдугаар тунд 1594, нийт 6213 иргэнийг дархлаажуулсан байна. Мөн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 92.6 хувь буюу 882.900 нь эхний тунд, 51 хувь буюу 486.291 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
