Цэс Close

У.Хүрэлсүх сурталчилгааны өдрийг хүлээж, Д.Энхбат албан бусаар эхэлж, С.Эрдэнэ мунгинаж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа МАН-ын У.Хүрэлсүх чимээгүйхэн суралчилгааны өдрөө хүлээж, ХҮН-аас дэвшсэн Д.Энхбат сурталчилгаагаа  албан бусаар сошиалд эхэлчихээд явж байна. Бүр эхнэрийг нь сонгох гэж байгаа аятай мессэж өгөөд эхэллээ. АН-аас харин хэл амтайхан нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ сурталчилгаа байтугай намынхаа учрыг олохгүй мунгинаж сууна. Мөн АН-аас нэр дэвшигчийн нэрийг татуулахаар хэсэг иргэд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байна.  

         Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор 14 хоног. Энэ хооронд ч сонгогч бид их  юм дуулна  биз ээ. Гэтэл ба сонгууль хойшлуулах санаархал одоогийн Ерөнхийлөгчийн багийнхан цухалзуулаад байгаа. Юутай ч сонгууль хурдан дуусч, ковидгүй зунаа амар амгалан угтахсан даа.

                                                                                       Х.Сүндэрмаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах