Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг амны хаалт зүүхгүй байхыг АНУ-д зөвшөөрөв
АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төв /CDC/-өөс гаргасан зөвлөгөөнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг олон нийтийн газар амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ.
Цагаан ордоны албан ёсны твиттер хуудаснаа ч энэхүү зөвлөгөөг жиргэсэн байна. Хоёр тунгаа хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараагаар амны хаалтаа зүүхгүй явж болох ажээ.
Ийнхүү амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрч буй нь цар тахалтай хийж буй олон сарын тэмцлийн үр дүн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдэн мэдэгдээд “Гайхамшигтай сайхан өдөр” гэж онцолжээ.
Албан ёсны мэдээгээр АНУ-ын иргэдийн 35 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж амжжээ. Мөн хүн амын 45.5 хувь нь вакцин хийлгэсэн гэсэн дүн гарсан байна. Энэ үзүүлэлтээрээ АНУ нь зөвхөн БНХАУ-ын дараагаар бичигдэж буй юм.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх