Цэс Close

Хятад улс анх удаа судалгааны станцаа Ангараг гараг дээр буулгажээ

Хятад улс анх удаа Ангараг гараг дээр судалгааны станцаа буулгажээ. 

Өнгөрсөн оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн Тянвэн-1 хөлөг 320 сая километр зам туулсны эцэст энэ оны хоёрдугаар сард Ангараг гарагийн тойрог замд орсон юм.

НАСА-гийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн дэд захирал Томас Зурбучен твиттер хуудсандаа энэхүү үйл явдалд баяр хүргэж, хүн төрөлхтөн Ангараг гарагийг судлахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.

Өнөөдрийг хүртэл зөвхөн АНУ-ын NASA-гийн илгээсэн станцууд Ангараг гараг дээр амжилттай газардаж, олон төрлийн судалгаа явуулж байгаа. Харин 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Марс-3 хөлөг газардаж чадсан ч 20 секундын дараа холбоо тасарч, сураггүй болсон гэдэг.

China Zhurong rover: Spacecraft successfully lands on Mars - BBC News

Zhurong станц өөр дээрээ хос камер, радар, соронзон орон хэмжигч, цаг уурын хэмжигч зэрэг багаж хэрэгслүүдийг багтаасан юм байна.

Зургаан дугуйтай, нарны эрчим хүчээр ажилладаг, ойролцоогоор 240 кг жинтэй хятад робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ. Тус аппаратаар Ангарагийн 90 хоногт судалгаагаа хийж гүйцэтгэх ажил үлдэж байна.

China lands its Zhurong rover on Mars - BBC News

Ангарагийн агаар мандалд орсноос эхлээд газардах хүртлэх үйл явц долоон минутын хугацаанд үргэлжилдэг. Энэ долоон минутад Цельсийн 1,000 гаруй хэмийн халууныг тэсвэрлэж байж амжилттай газарддаг байна. Мөн газардахдаа уналтыг сааруулахын тулд эхлээд том шүхэр дэлгэж, дараа нь тийрэлтэт хөдөлгүүрүүдийг ажиллуулж байж Ангарагийн хөрсөн дээр аюулгүй газарддаг ажээ.

Өнөөдрийг хүртэл Ангараг дээр газардах бүх оролдлогын тал орчим нь л амжилттай болж байжээ.

Эх сурвалж: The Guardian, BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах