СЕХ АНУ-ын Элчин сайдыг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческийн хүсэлтээр уг уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч Элчин сайдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран онцгой нөхцөлд сонгууль зохион байгуулж байгааг дурдаж, нийт иргэдийнхээ сонгох эрхийг хангахад анхаарч ажиллаж байна хэмээгээд Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс ноён Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа.
Сэтгэгдэл үлдээх