Цэс Close

Шүүхээс шинэ цэргүүд дэглэсэн этгээдүүдэд тус бүр зургаан сарын хорих ял оноожээ

Зэвсэгт хүчний 031 дугаар ангид шинэ цэргүүдийг халагдах цэргүүд нь дэглэж буй агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үүнтэй холбогдуулж, цэрэг дэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдэж байсан юм.

Тэгвэл уг хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах