У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрөөс: Ядуурлаас ангид өрх - Өрх бүрт орон сууц хөтөлбөрийг санаачилна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авч, албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлсэн билээ. Иймд уншигч та бүхэндээ МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудаас танилцуулж байна.
Ардаа алагчилдаггүй төр
Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хун, нийгмийн тодорхой булэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хун биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.
Сонгодог парламентын ардчилал
Ардчилсан засаглалыг улам бэхжуулж, ард тумний телееллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, ур өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
Авлигагуй улс
Шударга ёсны узэл санааг нийгмийн унэт зуйл болгон хэвшуулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ХҮЛЭЭЛГЭХ хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачилан хэрэгжүүлнэ. Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзуйн орчныг бий болгоно.
Баялгийн шударга хуваарилалт
Байгалийн баялаг ард тумний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
Шударга, хараат бус шуух
Шуух, прокурорыг улс тер, бизнесийн булэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хун бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.
Цахим Монгол
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хунд суртал, дарамт чирэгдлээс ангид байлгах ”Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.
Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт
Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хуч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг эргетген олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.
”Мянганы төмөр зам“ ундэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сулжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
Хүнс экспортлогч улс
Хун ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх (Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана.
Олборлолтоос боловсруулалтад
Уул уурхайн томоохон ордуудыг ундэсний эрх ашигт нийцуулэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бутээгдэхуун уйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ.
Монгол шатахуун
”Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефьт-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
Үр өгөөжтэй Оюутолгой
Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илуу өгөөжтй, ур ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. ”Дубайн гэрээ"-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
Үндэсний хэл- Үнэт зуйл
Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр ньмадгалан хэрэглэж, олон УЛСЫН болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна.
Эвтэй Монгол
Ард тумнийхээ эв нэгдлийг бух талаар бэхжуулж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө эв нэгдэлд аюул занал учруулж бОЛЗОШГУЙ аливаа санаархлыг хатуу хориглоно.
Нийгэмд баян хоосны ялгаралд суурилсан талцал хуваагдад үүсч, гүнзгийрэн ужиграхаас сэргийлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг баримтан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлнэ.
Өрсөлдөх чадвартай боловсрол Монгол хун бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “судалгааны их сургууль”-ийг хегжуулж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдуулэн боловсролын ЭКСПОРТЫГ дэмжинэ.
Хүртээмжтэй эрүүл мэнд Монгол Улсын иргэн бурийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх узлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ
Залуучууд - Монголын ирээдүй ”Залуучуудын хөгжлийг Дэмжих тухай хууль”, ”Залуучуудын Үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
Ядуурлаас ангид Монгол өрх Ажилгүйдлыг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хун амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.
Ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх ”Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
Сэтгэгдэл үлдээх