Бразилд гарал үүсэл нь тодорхойгүй коронавирусний шинэ төрөл хурдацтай тархаж байна
Бразилд гарал үүсэл нь тодорхойгүй коронавирусний шинэ төрөл хурдацтай тархаж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Бразилын вирус судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Араужо Жуниорагийн мэдээлж байгаагаар "P4 гэж нэрлэсэн вирусний шинэ хувилбар нь гарал үүсэл нь тодорхойгүй байгаа. Анх Сан-Паулу мужийн Мокока хотын дээжээс тухайн вируснийг олж илрүүлсэн бөгөөд дараа нь Порто Феррейра хотод өргөн тархсан. Энэ нь халдвараас илүү аюултай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна" гэжээ.
P4 хувилбар нь "Бразилд" тархсан P1 ба P2, "Филиппинд" тархсан P3-тай нийтлэг гарал үүсэлтэй бөгөөд бүгд B.1.1.28 төрөлд хамаарч байгаа талаар эрдэмтэж мэдээлсэн байна.
Судалгааны мэдээллийг томуу, коронавирусний геномын талаарх мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх олон улсын санаачилга болох GISAID-т өгчээ.
Эх сурвалж: РИА Новости
Сэтгэгдэл үлдээх