Цэс Close

Төгөрдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг Гавьяат жүжигчин цолоор шагнуулаа

Өчигдөр Монгол улс дөрвөн баатар, гурван ардын цолтон, 26 гавьяатаар бүл нэмсэн билээ. Тэдэн дунд Монгол улсын Соёлын элч, Монгол Улсын консерваторийн дэд профессор, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгт Монгол улсын Гавъяат жүжигчин цолоор шагнуулсан юм.  

Тэрээр Монголчуудын дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. С.Саянцэцэг нь 1966 онд төрсөн бөгөөд таван настайгаа төгөлдөр хуурт дурлаж сурч эхэлжээ. Улмаар 14 настайдаа Болгарын дуурь бүжгийн театрт тоглож байсан тэрээр  Испани, Болгарь, Украйн, Киев, Нью-Йорк зэрэг олон хотуудад тоглолтоо хийж байсан чадварлаг уран бүтээлч юм.

Түүнчлэн С.Саянцэцэг нь "Сьюдад де Хузска" олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг үндэслэгч бөгөөд Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны Монгол уран бүтээлч юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах