Цэс Close

А.Бүрэнбаатар: Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сүүлийн өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчид МҮОНТ-ээр халз мэтгэлцэх байсан. Гэвч ХҮН-аас нэр дэвшич Д.Энхбат коронавирусийн халдвар авснаар мэтгэлцээнд биеэр оролцох боломжгүй болсон. Улмаар намуудын төлөөллүүдтэй мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах талаар уулзсан ч тохиролцож чадаагүй учраас ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ цуцлахаар болсон гэж МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар мэдээллээ. 

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар: "МҮОНРТ өөрсдийн чиг үүргийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. МҮОНРТ мэтгэлцээний бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Үндсэн чиг үүргийн дагуу мэтгэлцээн бэлтгэсэн. Зарим хүмүүсийн тавьсан саналын дагу 3-5 удаа явуулах боломжгүй байсан. Өнөөдөр сурталчилгааны сүүлийн өдрийг сонгож, гурван намын нэр дэвшигчдэд саналаа тавьсан. Гэвч ХҮН-ааас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвартай нь батлагдсанаар шинэ нөхцөл байдал үүссэн. 

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Мөн Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг студиас оролцуулах гэсэн гурван хувилбар байсан. Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам байхгүй. Улсын хоёрдугаар эмнэлгээс "Улаан бүс" рүү ямар нэг хүн оруулах боломжгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломжгүй гэдэг албан бичиг бидэнд ирүүлсэн. Мөн ТТХГ-аас ямар ч хувилбараар хийх боломжгүй гэсэн. Тиймээс МҮОНРТ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй боллоо. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах