Цэс Close

УИХ У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталлаа

УИХ-ын чуулганаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан бөгөөд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Санал хураалтад 63 гишүүн оролцсон бөгөөд 61 гишүүн дэмжлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг  2021 оны зургадугаар сарын 25-ны 11:40 цагт зохион байгуулахаар товлолоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах