Цэс Close

Spice Girls-ийнхон одоо хаана, юу хийж явна, ямархуу харагдаж байна вэ?

25 жилийн өмнө Дэлхийд Spice Girls-оос илүү нэртэй хамтлаг байсангүй. Дэлхийг доргиож, байлдан дагуулж байлаа. Тэд бол Мэлани Браун, Мэл Си, Эмма Бантон, Жери Халлуэлл тэгээд мэдээж, Викториа Бекхэм.

2001 онд Жери Халлуэлл хамтлагаасаа гарснаар задрал эхэлсэн. Бие даан уран бүтээл туурвих нь зөв гэж Халлуэлл шийдсэн юм. Түүний араас бусад ч гэсэн нэг их удаан бодолгүй гарснаар Spice Girls тарсан юм.

Гэлээ ч тус тусдаа уран бүтээл туурвихыг хичээсэн ч хамтдаа байсан шигээ амжилтад хүрч чадсангүй. Ингээд доо юу хийж явааг нь танилцуулья.

Эмма Бантон

Эмма одоо 45 настай. Хамтлагийнхаа хамгийн залуухан нь шүү дээ. Хамтлаг тарсны дараагаар Virgin Records-той гэрээ байгуулж, A Girl Like Me бие даасан цомгоо гаргасан нь 2001 оны Их Британийн хөгжмийн салбарт хамгийн сайн борлуулалттай цомгуудын 147-д жагссан юм.

Тиймээс ч 2002 онд гэрээгээ цуцалжээ. Дараа нь дахиад хоёр цомог гаргасан ч амжилт мөн л олсонгүй. Одоо “Ододтой бүжиглэе”, “The X Factor” зэрэг шоу нэвтрүүлгийн шүүгчээр хааяа ажилладаг. Радиод дижэй хийж үзсэн, мөн телевизэд нэвтрүүлэг хөтлөх болсон. Хоёр хүүхэд төрүүлжээ.

Мэлани Браун

Мэлани Браун бол хамтлагаа тараагүй байхад буюу 1998 онд л бие даан уран бүтээлээ туурвиад эхэлчихсэн байлаа. Хамтлаг тарсны дараагаар мөн л Virgin Recodrs-той гэрээ байгуулсан ч аанай л амжилт олоогүй гэх шалтгаанаар хамтран ажиллахаа больжээ. Шинэ зуун гарсаар тэрбээр АНУ руу шилжин суурьшлаа. Одоо Калифорнид амьдардаг. 2005 онд цомог гаргасан ч бүтэлгүйтсэн. Эммагийн нэгэн адил телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр суух нь элбэг.

Хувийн амьдрал нь бужигнаантай тул шар хэвлэлээр байсхийгээд баатар болно. Алдарт Эдди Мэрфитэй хүртэл амрагийн харьцаатай байж үзсэн. Хоёр удаа нөхөрт гарсан. 2018 онд намтар номоо гаргахдаа амиа хорлоыг завдаж байсан тухайгаа бичиж, шуугиулсан. Нөхөр нь түүний зоддог байсан учир тийм бодол төрсөн гэж өгүүлсэн юм билээ. Хар тамхи, согтууруулах ундаанд багагүй “живсэн”. Одоо 46 настай, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эх болжээ.

Мэл Си

Мэл Си буюу Мэлани Чисхолм 1999 онд бие даасан Northern Star цомгоо гаргасан. Never Be the Same Again болон Turn to You дуу нь хит болж, маш их амжилт олох нь гэж мэргэжилтнүүд таамагласан ч санаснаар нь болсонгүй. 2003 онд Vigrin Records-той гэрээгээ цуцалсан. Гэхдээ Мэл Си бууж өгөөгүй, нийтдээ долоон цомог гаргачихсан. Зарим дуу нь чартад дээгүүр бичигддэг.

Хувийн амьдралын хувьд бол Энтони Киддис, Робби Уильямс нартай амрагийн харьцаатай байгаад Томас Старраас охинтой болж Скарлетт гэж нэрлэжээ. Одоо найм дахь цомог дээрээ ажиллаж байгаа юм байна.

Жери Халлуэлл

Жери Халлуэллын бие даан гаргасан Schizophonic цомог нь Billboard-ийн жагсаалтын 42 дээр бичигдэж байлаа. Мөн хэд хэдэн дуу нь хит болсон. Хамтлагаасаа гараад хамгийн өндөр амжилт олсон дуучинд тооцогддог.

“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” киноны дууг хийсэн нь нэг хэсэгтээ хит болсон. Гэлээ ч 2007 онд хөгжмөөс залхснаа зарлаад зохиолч боллоо гэж мэдэгдсэн. Хэд хэдэн ном ч гаргалаа. Үе үехэн телевизийн шоу нэвтрүүлэгт айлчилдаг.

Таван жилийн өмнө Эмма, Мэл Би хоёртойгоо нэгдэн GEM хамтлаг байгуулсан ч амжилт олоогүй. Хоёр хүүхэдтэй. Формула 1—ийн Red Bull Racing багийн тэргүүн Кристиан Хорнертой гэрлэсэн.

Викториа Бекхэм

Викториа Адамсын талаар бол  танилцуулалтгүй дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Тэрбээр Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмтэй гэрлэж, Викториа Бекхэм гэж нэрлэгдэх болсон.

Гурван хүү, нэг охинтой. Одоо ч жаргалтай, амжилттай гэр бүлийн эзэгтэй. Мөн хувцас загварын ертөнцөд өөрийн гэсэн брэндтэй болчихсон ажил хэрэгч эмэгтэй юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах