Цэс Close

Мессигийн цалингийн хэмжээг хараад Дюрант эгдүүцэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг зургаан удаа хүртсэн аргентин довтлогч Лионель Месси Испанийн “Барселона”-тай гэрээ сунгалгүйгээр гэрээний хугацаа нь дуусгавар болсон тухай өчигдөр дэлхийн олон хэвлэл онцлон мэдээллээ.

Тэгвэл NBA-гийн од Кевин Дюрантын хувьд Мессигийн Каталоны багтаа үлдэх, явах эсэх нь бус харин хэдий хэмжээний цалин авсан нь анхаарал татжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аргентин довтлогч цалинд 674 сая ам.доллар авсан тухай мэдээллийг харсан Дюрант твиттер “Галзуурал” хэмээх үгээр тодорхойлсон байна.

“Барселона”-гийн ерөнхийлөгч Жоан Лапорта аргентин хөлбөмбөгчтэй гэрээгээ сунгахыг хичээн ажиллаж буйгаа мэдэгдэхдээ санхүүгийн фэйр-плейгийн зарчмыг баримтлах шаардлагатайг цохон тэмдэглэсэн юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах