Цэс Close

Зөвлөгөө: Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Иргэн танд усанд живэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Манай улсын тухайд 1-5 настай хүүхдийн гэнэтийн ослоос үүдэлтэй эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь усанд живэх юм. Гол, мөрний усанд живсэн тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Сүүлийн арван жилийн дунджаас үзэхэд жил тутам усны осол нь бага насны хүүхдийн гэнэтийн ослын шалтгаант нас баралтын 18.2 хувийг, 2019 онд хамгийн өндөр буюу 30 гаруй хувийг эзэлсэн байна.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдүүддээ хараа хяналт тавихыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах