Цэс Close

О.Содбилэг: Роснефтьтэй энэ сард 1500 тонн, ирэх сард 44 мянган тонн бензин авах тохироог хийлээ

Манай улс шатахууны хомстолд ороод байна. Энэ байдал ирэх аравдугаар сарын 01-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэдэг мэдээллийн Уул уурхайн сайд өгсөн билээ. Иймд шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд энэ сарын 21-ны өдөр ОХУ-ын шатахуун экспортлогч компаниудтай “хэлцэл” хийхээр тус улсыг зорьсон байна.

Тэгвэл хэлэлцээ тун амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Роснефть компаниас энэ сардаа 1500 тонн 92 бензин, 10-р сард 44 мянган тонн 92 бензин, 9-р сард ачигдаагүй байсан 10к тонн 92 бензин авах тохиролцоог хийсэн гэж Петровис компанийн захирал О.Содбилэг твиттер хуудастаа мэдээллээ. 

Эргэн сануулахад... манай дотоодын компаниудыг төлөөлж Петровис компанийн захирал О.Содбилэг, Шунхлай компанийн захирал Ж.Мөнхнаран нарын хүмүүс ОХУ-руу хэлэлцээр хийхээр явсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах