Цэс Close

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 30, аравдугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтрэхийг анхаарууллаа. Мөн газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө (2021.09.30) Баян-Өлгий аймгийн нутгаар, маргааш (2021.10.01) Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Харин аравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр, аравдугаар сарын 2-ны өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж шуурна. Харин нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй байгаа аж.

Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байх нь. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байна.

эх сурвалж: УЦУОШГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах