Цэс Close

С.Энхболд: Ковидын халдвар авсан иргэдийн эмчилгээний зардал 50-60 сая төгрөг болох тохиолдлууд ч байна

Эрүүл мэндийн салбарт хийж байгаа томоохон шинэчлэлүүдийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

Тэрээр "2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу коронавирусийн халдвар авч хүнд, нэн хүнд ангилалд байгаа хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмсэн. Энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед 8 сая төгрөгийн зардал гарч байна гэж тухайн үед тооцсон. Энэ 8 сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон байдаг.

Коронавирусийн халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Уушги орлуулах ЭКМО аппаратад орох заалттай маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй тохиолдол ч цөөнгүй бий гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах