Г.Сайханбаяр: Шинээр ирсэн 200 гаруй цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн
УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Шинээр ирж байгаа цэргүүд цэрэг татлагын комисс, цэргийн эмнэлгийн үзлэгээр эрүүл гэж дүгнэгдсэн ч анги дээр очсон хойно нь халдвар илэрч байна.
200 гаруй цэргийн алба хаагчаас ангид очсон хойно нь илэрсэн. Тэднийг анги ангийнх нь эмнэлэгт тусгаарлаад, цээжний зургийг нь авч, ажиглалт хийж байгаа. Харьцангуй хөнгөн, шинж тэмдэг багатай байгаа. Халуурч, уушги нь өөрчлөлттэй байх юм бол Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлж, тангараг өргөхөөс нь өмнө халах буюу гэр рүү нь буцаах арга хэмжээ авна.
Мөн "Оюутан цэрэг хөтөлбөр"-ийг ирэх онд үргэлжлүүлнэ. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штаб дээр бүртгэл хийгдэнэ гэлээ.
Сэтгэгдэл үлдээх