Цэс Close

"Dune" кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Америкийн “Warner Bros. Pictures”, “Legendary Pictures” компанийн шинжлэх ухааны, уран зөгнөлт “Dune” уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш хоёр дахь долоо хоногтоо 15.53 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Тодруулбал, нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 69.4 сая ам.долларын орлого олсон байна. Франц, Канад гаралтай найруулагч Дени Вильнёвын бүтээсэн “Dune” кино нийт 165 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдийн дундаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг, Америкийн зохиолч Франк Хербертийн 1965 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Тус киноны дараагийн анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийх төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах