Цэс Close

AT&T болон Verizon компаниуд шинэ радио давтамж ашигладаг 5G үйлчилгээг түр зогсоохоор болжээ

AT&T болон Verizon компаниуд шинэ радио давтамж ашигладаг 5G үйлчилгээг түр зогсоохоор болжээ. Дээрх шийдвэрийг өнгөрөгч мягмар гарагт FAA нисэх онгоц үйлдвэрлэгчид болон нисгэгчдэд хандан 5G сүлжээний улмаас үүсч болох эрсдэлийг анхааруулж, зарим арга хэмжээг авах шаардлагатайг сануулсны дараа гаргасан хэмээн “Wallstreetjournal” мэдээлсэн байна.

Тодруулбал, AT&T компаний хувьд, "FAA"-г хянадаг тээврийн газрын хүсэлтийг хүлээн авсны дараа 5G сүлжээний хэрэглээг нэгдүгээр сарын 5 хүртэл хойшлуулахаар болжээ. Харин “Verizon”-ны хувьд агентлагтай цаашид хамтран ажиллахын тулд “C-band” спектр дээр 5G-ийг түр зогсоохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Мөн "Verizon”-ын хэвлэлийн төлөөлөгч Ричард Янг "Бид 2022 оны эхний улирлын эхээр 5G үйлчилгээгээ энэ спектрт нэвтрүүлэхээр төлөвлөж байна" хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, 2025 он гэхэд 5G сүлжээ дэлхийн хүн амын 58 хувийг хамарч ухаалаг роботууд үйлчилгээнд нэвтэрч гэр бүлд шаардлагатай ажлуудын 14 хувийг хийж гүйцэтгэдэг болно гэж Хятадын технологийн салбарын шилгүүдийн нэг Huawei компанийн эрхлэн гаргадаг Global Industry Vision 2025 тайланд дурдаж байжээ. Дэлхийд 5G технологийг амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхлээд буй улс орнуудаас дурдвал:

  • Америк: Анх 2018 онд АНУ нь 5G технологийг эхлүүлсэн. Тус улсын “Verizon”, “AT&T”, “T-Moblie”, “Sprint” компаниуд 2019 оны сүүлээр 5G-г нэвтрүүлж эхлээд байгаа ба “Nokia”, “Ericsson”, “Samsung” үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 
  • Ази: Азид Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд тэргүүлж байна. АНУ-тай Хятад улсыг харьцуулбал Хятад 350,000 шинэ бааз станц суурилуулсан бол АНУ ердөө 30,000-ыг суурилуулсан байна.
  • Европ: Европын Герман, Швед, Эстон, Финлянд, Нидерланд, Франц, Орос, Норвеги улсад 5G суурилуулалтыг аль хэдийн хийсэн боловч сурталчилгаа, туршилтын түвшинд байна.
  • Өмнөд солонгос: Дэлхийд 5G суурилуулж ашигласан хоёр дахь орон юм. Тус улсын “SK Telecom”, “KT” компаниуд “Ericcson” үйлдвэрийн дэд бүтцийг, “LG Uplus” компани нь Huawei үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 2019 оны 4-р сараас эхлэн 5G-ийг ашиглаж эхэлсэн ба 4 сарын хугацаанд хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрчээ.
  • Хятад: Дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй орон бөгөөд тус улсын China Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниуд 2020 оны эцэс гэхэд 300 томоохон хотод 5G-ийг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд 2019 оны эцэст 130,000 5G бааз станцуудыг суурилуулж дуусгасан байна. Хамгийн том оператор болох China Mobile нь Huawei, Nokia, Ericsson болон ZTE үйлдвэрийн дэд бүтцүүдийг ашигладаг ба 50 хотод 5G бааз станцыг суурилуулсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд 70 сая хэрэглэгчдэд хүргэх зорилготой байна.
  • Их британи: Тус улсын “Vodafone”, “EE”, “O2”, “Three” компаниуд 5G үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд “EE” компани нь 50 хотод, “Vodafone” компани нь 37 хотод, “Three” компани зөвхөн Лондон хотод, “O2” нь 6 хотод 5G сүлжээг нэвтрүүлэн ашиглаж байна. 
  • Швейцарь: “Swisscom” компани нь 54 хотод “Ericsson” үйлдвэрийн дэд бүтэц бүхий 5G үйлчилгээг эхлүүлсэн.
  • Испани: “Vodafone” нь 2019 оны 11-р сараас эхлэн Huawei үйлдвэрийн дэд бүтэц бүхий 15 хотод 5G үйлчилгээг эхлүүлсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах